Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA Английн Челси клубт насанд хүрээгүй гадаад тоглогчидтой гэрээ байгуулсан гэх үндэслэлээр наймааны цонхонд нь ирэх оны нэгдүгээр сар хүртэл хориг тавилаа. Мөн 600 мянган Швейцар франкын торгууль ногдуулсан байна.

Гэвч клуб хоригийг түр цуцлах хүсэлтийг Спортын арбитын шүүхэд гаргаж энэ зуны наймааны цонх нээгдэх үеэр тоглогчидтой гэрээ хийх боломжтой юм. Мөн 16-аас доош насны Их Британи гаралтай тамирчдыг худалдан авч, зарж болох гэнэ.

Уг хоригоос болж Реал Мадрид багт очих хүсэлтэй байгаа Бельги гаралтай довтлогч Эден Хазардын хувь заяа бүрхэг байна.

FIFA-гийн дүрэмд клубууд эцэг эх нь хөлбөмбөгөөс бусад шалтгаанаар цагаачилсан, 18 нас хүрээгүй гадаад тоглогчтой гэрээ байгуулахыг хориглодог байна. Сүүлийн жилүүдэд Атлетико Мадрид, Реал Мадрид, Барселона клубууд наймааны хориг тавиулсан юм.

Эх сурвалж: CNN, BBC