Английн Челси клубийн менежер Мауризио Сарри нэг улирлын дараа таван сая фунтээр Ювентус клубт очих гэнэ. Харин түүний оронд Дерби мужийн клубийн менежер Фрэнк Лэмпардыг ажиллуулахаар ярьж байгаа аж.

Сарри өнгөрсөн долдугаар сард Челси клубтэй гурван жилийн гэрээ байгуулсан юм.

Түүний удирдлага дор Челси клуб Премьер лигийг 12 ялалттайгаар эхлүүлсэн ч 1-2 сарын хоорондох дөрвөн тоглолтын гуравт ялагдал хүлээснээр Премьер лигээс хасагдсан байна. Ялангуяа Манчестер Юнайтад клубт 6-0-ээр бут ниргүүлсэн нь Челсигийн фанатууд Сарригийн удирдлагад эргэлзэж эхлэхэд хүргэжээ.

Челси клубийн захирал Марина Грановскаяагийн хэлснээр Мауризио төрөлх нутаг Италидаа гэр бүлтэйгээ ойрхон ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Челси Лэмпардаас гадна энэ жил Ювентусын менежерийн албаа орхисон Массимилианр Аллегри, Ажакс клубын Эрик тен Хаг нартай холбогдсон ч татгалзсан хариу авчээ.

Лэмпард 2001–2014 онд Челси клубийн довтлогчоор ажиллаж байхдаа 649 тоглолтод оролцож 211 гоол хийсэн домогт тамирчин юм.

Эх сурвалж: The guardian, BBC