Иргэдэд мах, хүнсний ногоо, цагаан идээг бөөний үнээр, дундын дамжлага нэмэгдэлгүй нийлүүлэх зорилготой Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн -2019 үзэсгэлэн худалдаа Лавай худалдааны төвд эхэллээ.

Үзэсгэлэн худалдаа энэ сарын 30 хүртэл зохиогдох ба 10, 11-р сард  дахин зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болох эрсдэл багасна гэж үзжээ.

Тус арга хэмжээнд Төв, Хэнтий, Увс, Дундговь, Баянхонгор, Архангай аймгийн 20 гаруй хоршоо, малчид мах, хүнсний ногоо, цагаа идээ, зөгийн бал, арвайн гурил зэрэг аймгийнхаа онцлог бүтээгдэхүүнээр оролцож байна. Тодруулбал, 

  • Хонь 6500-7000 төгрөг,
  • Үхэр 8500-9000 төгрөг,
  • Адуу 7200-7600 төгрөг,
  • Цөцгий -9000-12000 төгрөг,
  • Ааруул 1кг 16000 төгрөг,
  • Өрөм - 7000 төгрөг,
  • Шимийн архи – 6000 төгрөг,
  • Зөөхий – 4000 төгрөг,
  • Төмс 800 төгрөг,
  • Байцаа 1000 төгрөг,
  • Бууцай 1000 төгрөг,
  • Брокли 4000 төгрөг,
  • Лууван 1000-2500 төгрөг,
  • Манжин  1000 төгрөг,
  • Сонгино  2500 төгрөг,
  • Үрэл жимс 8000 төгрөг,
  • Анис 8000 төгрөг,
  • Чацаргана 8000 төгрөг,
  • Нэрс 8000 төгрөг,
  • Даршилсан огурцы 3000-6000 төгрөг,
  • Даршилсан сармис 8000-25000 төгрөгийн байна.