Америкийн Чикаго хотод Монгол улсын консулын газар нээн ажиллуулах тухай Засгийн газар хэлэлцэж, УИХ-ын холбогдох байнгын хороотой зөвшилцөхөөр болжээ. 

Чикаго хотод 8000 орчим Монгол иргэн ажиллаж, амьдарч байна. Тус хот нь ажлын байрны олдоц сайн, амьжиргааны түвшин харьцангуй бага, байрны түрээс хямд учир Монголчууд ихээр суурьшдаг гэнэ. 

Мөн шинээр мэндэлсэн хүүхдийг даатгалд хамруулж, 16 нас хүртэл нь эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг зэрэг халамжийн ээлтэй бодлоготой байна.