Монгол улсын үндэсний номын сангаас Монгол бахархлын өдөр, Их эзэн Чингис хаан мэндэлсний 856 жилийн ойг тохиолдуулан эрдэм шинжилгээний бага хурал, Чингис хааны сан хөмрөгт буй ховор бүтээлийн үзэсгэлэн, номын худалдааг зохиож байна.

Үүнтэй холбогдуулан Үндэсний номын сангийн үнэт ховор номын музей олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ.

Зураг: Үндэсний номын сан

Иргэд 9-17 цагийн хороонд уг музейд зочилсноор Үндэсний номын сан, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлин хийд, Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөг дэх Чингис хааны сан, тахилгын гар бичмэл ном судар, шүтээн хөргүүдээс сонирхох боломжтой.

Зураг: Үндэсний номын сан

Тухайлбал, Чингис хааныг Буддын шашинтай холбон бурхан шүтээний хэлбэрээр дүрсэлсэн түүхийн ховор зургууд тавигдах гэнэ.

Мөн энэ үеэр номын сангийн нэг давхарт Чингис хааны холбогдолтой судалгааны номуудын үзэсгэлэн худалдаа явагдах ба ШУА-ийн Түүх археологийн хүрээлэн, Монгол судлалын хүрээлэн, зохиолч, орчуулагч, хэвлэн нийтлэгч, хэвлэлийн компаниуд оролцож, хямдралтай үнээр бүтээгдэхүүнээ борлуулах юм.