Бид тоймлоё, Та унш

2018.05.18 Баасан                        2,401.30 Эд мал баялаг төгөлдөр болно


Өнөөдөр болох үйл явдал

  • ОУ-ын музейн өдөр
  • Ангела Меркел, Путинтэй Сочид уулзана

 Чухлыг тоймлоё


Чингисийн талбайн нэг өдөр

Улаан майхантай жагсагчид хотын мээрийг огцор гэв  

Гэр хорооллын хөдөлгөөний 200 гаруй жагсагчид талбайн баруун талд майхантай суулт хийж, хотын даргыг гэр хорооллын хөгжилд юу ч хийгээгүй учир огцор гэлээ. Тэд долоо хоног бүрийн Пүрэв гарагт талбайд жагсдаг юм.

Их хааны өмнөх харцын амьдрал

Цалин нэмэхийг 5 дахь өдрөө шаардаж буй эмч, багш, шинжлэх ухаан, соёл урлагийнхан зэрэг 600 гаруй хүмүүс бодитоор цалин нэмтэл суулт зарлаж, цалин нэмэхгүй бол зүрхээ өгөхөд ч бэлэн гэлээ. Тэд Чингисийн талбайн хойморт заларсан байв.

Үнэгүй эрүүл мэндийн үзлэг илүү олон хүнтэй байлаа

Даралтаа хэмжүүлж, зөвлөгөө авсан хөгшчүүл, зүрх судсаа шинжүүлсэн иргэд, биеийн жин өндрөө үзүүлсэн залуус талбайн төв хэсэгт байрлаж, оочер дараа үүсгэж байв.

Бусад

Зөвлөгөөнд оролцсон малчид, хонхны баяртай залуус, хуримлах хосууд, аялж яваа жуулчид гээд талбайд түм түчигнэж бум бужигнасан өдөр өнгөрлөө. Чингисийн талбайн 1 өдөр чимээ ихтэй байлаа.


С.Баярыг элчин сайдаас татаж, Н.Тулгыг томиллоо

461 дүгээр ангид хоригдож буй Их Британид суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.Баярыг татаж, Н.Тулгыг томилохыг өчигдрийн чуулганы хуралдаанаар шийдвэрлэлээ. Мөн Шведэд суух элчин сайдаар О.Энхцэцэгийг, Японд Д.Батжаргалыг, Канадад Я.Ариунболдыг томиллоо. Харин Б.Хурцыг Солонгосын элчин сайд болох тухай 76 ярилцсангүй.


Орос-Крымийг холбосон гүүр ашиглалтад орлоо

Уг гүүр нь Оросын хамгийн урт буюу 19 км ба ашиглалтад орсноос хойш 1 өдрийн дотор 14 мянган машин зорчсоноор дээд амжилт тогтоосон байна. Өмнө нь тус бүс нутагт хамгийн ихдээ 1 өдөрт 13 мянган машин зорчсон байдаг. Гүүрний барилгын ажил 2016 онд эхэлсэн ба 228 тэрбум рублийн өртгөөр бүтжээ.


Дэлхийн аварга Б.Хаш-Эрдэнэ

Москва хотноо явагдаж буй чөлөөт бөхийн цэргийн ДАШТ-ээс ОУХМ Б.Хаш-Эрдэнэ 61 кг-ын жинд ялж, дэлхийн аварга боллоо. Мөн ОУХМ Б.Бямбадорж хүрэл медаль хүртээд байна. Тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр медалийн төлөөх барилдаанууд явагдана.


Эбола вирус тархсаар…

Вирус өнгөрсөн 7 хоногт Африкийн Конго улсын жижиг тосгонд тархсан ч, өчигдрийн байдлаар ойролцоох Мбандака хотод өвчний шинж тэмдэг илэрчээ. Одоогоор 42 хүн халдвар авснаас 23 нь нас бараад байна. Эбола биеийн шингэнээр дамждаг ба Мбандака шиг хүн ам ихтэй, олон хүн дамжин өнгөрдөг хотод вирус илэрсэн нь тархалтыг хянахад хүндрэлтэй болж байна гэж ДЭМБ мэдээллээ. Одоогоор дэлхийд Эболаг эмчлэх арга нээгдээгүй байна.

Таны Сонорт


Маргааш Улаанбаатар марафон болж, хотын төвд машин явахгүй.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр