ДАШТ-ий эрхийн төлөөх сорилго барилдаан эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жингийн ангилалд явагдаж шилдгүүдээ тодрууллаа.

Энэ жилийн чөлөөт бөхийн ДАШТ Унгарын Будапешт хотноо 10-р сарын 20-28-нд явагдах юм. Харин Дэлхийн аваргын төлөө бөмбөрцгийн бөхчүүдтэй хүч үзэхээр манай улсаас 20 тамирчин Будапешт хотыг зорихоор боллоо.

Тухайлбал, эрхийн төлөөх сүүлийн барилдаанд эмэгтэйчүүдийн 57 кг-д залуучуудын дэлхийн аварга А.Батцэцэг,  С.Цэрэнчимэд нар таарч ДАШТ-д А.Батцэцэг явахаар боллоо. Харин олимпын жин болох 62 кг-ын өрсөлдөөн дэлхийн аварга П.Орхон, дэлхийн хошой аварга С.Батцэцэг нарын хооронд явагдаж П.Орхон ДАШТ-ийг зорихоор боллоо.

Харин эрэгтэйчүүдийн 74 кг-д ДАШТ-ний хошой хүрэл медальт Г.Мандахнаран, 57 кг-д мөн дэлхийн аваргын хошой хүрэл медальт Э.Бэхбаяр, 125 кг-д баяр наадмаар харцага цол хүртээд буй Н.Золбоо тэргүүтэй бөхчүүд шалгарчээ.

Будапешт-2018 чөлөөт бөхийн ДАШТ-д оролцох тамирчид:

Эмэгтэйчүүд,

  • 50 кг- Э.Нарангэрэл
  • 53 кг-  ДАШТ-ний мөнгөн медальт Э.Сумъяа
  • 55 кг-  Залуучуудын Дэлхийн аварга Э.Даваачимэг
  • 57 кг-  Залуучуудын Дэлхийн аварга А.Батцэцэг
  • 59 кг- Б.Шоовдор
  • 62 кг- Дэлхийн аварга П.Орхон
  • 65 кг- Х.Болортуяа
  • 68 кг- Ш.Түмэнцэцэг
  • 72 кг- О.Насанбурмаа
  • 76 кг- Г.Наранчимэг

Эрэгтэйчүүд,

  • 57 кг-  ДАШТ-ний хошой хүрэл медальт Э.Бэхбаяр
  • 61 кг- Т.Түвшинтулга
  • 65 кг- Т.Тулга
  • 70 кг- Армийн ДАШТ-ний хүрэл медальт Б.Бямбадорж
  • 74 кг- ДАШТ-ний хошой хүрэл медальт Г.Мандахнаран
  • 79 кг- ДАШТ-ний мөнгөн медальт П.Өнөрбат
  • 86 кг- О.Үйтүмэн
  • 92 кг- Л.Төртогтох
  • 97 кг: Ө.Батзул
  • 125 кг- Н.Золбоо