Өдгөө 24 дэх удаагаа зохиогдож буй уг тэмцээнд Орос, Монгол, Хятад, Доминикан, Солонгос, Унгар тэргүүтэй 13 орны 257 тамирчин эрэгтэйчүүдийн 10, эмэгтэйчүүдийн зургаан жинд өрсөлджээ.

Манай улсаас 100 орчим тамирчин Улаан-Үдийн дэвжээнд зодоглож, таван алт, долоон мөнгө, 11 хүрэл, нийт 23 медаль хүртлээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 62 кг-д Ө.Пүрэвсүрэн, 68 кг-д МУГТ О.Насанбурмаа, 76 кг-д МУГТ О.Бурмаа алтан медалийн эзэн болсон байна.

Энэ удаагийн Буриадын уламжлалт тэмцээний нэрийг сольж энэ жилээс Байгаль Опен болгосноос гадна 2013 оноос хойш анх удаа эмэгтэйчүүдийн олимпийн зургаан жинг нэмж зохион байгуулснаараа онцлогтой байна. Харин дээрх зургаан жингээс манай эмэгтэй бөхчүүд таван жинд нь ийнхүү аваргалжээ.

Медаль авсан тамирчид:  

Зураг: Mongolian Wrestling Federation

Эрэгтэйчүүдийн мөнгөн медаль:

  • 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга,
  • 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг,
  • 125 кг-д Д.Хүдэрбулга, 50 кг-д
  • 125 кг-д Н.Анударь,
  • 57 кг-д Б.Хонгорзул,
  • 68 кг-д Х.Болортуяа,
  • 76 кг-д Г.Ариунжаргал,

Хүрэл медаль:

  • 65 кг-д Б.Нямдорж,
  • 74 кг-д ОУХМ Б.Бямбадорж,
  • 92 кг-д спортын мастер М.Цогтгэрэл,
  • 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл,

Эмэгтэйчүүдийн хүрэл медаль:

  • 50 кг-д ОУХМ Б.Чимгээ,
  • 57 кг-д ОУХМ А.Батцэцэг,
  • 57 кг-д спортын мастер П.Шинэхүү,
  • 62 кг-д ОУХМ Б.Шоовдор,
  • 62 кг-д Д.Түмэнхүслэн,
  • 68 кг-д ОУХМ Э.Цэвэгмид,
  • 76 кг-д ОУХМ Г.Уртнасан нар медаль хүртжээ.