Германы Дер спигель сэтгүүл Португалийн хөлбөмбөгчин Кристиано Роналдод хүчиндүүлсэн гэх нэгэн эмэгтэйн талаар анх мэдээлжээ. Хэвлэлд бичсэнээр Роналдо 2009 онд Лас Вегасын нэгэн зочид буудалд Америкийн иргэн Кэтрин Маёорга гэгчийг хүчиндсэн гэнэ.

Улмаар Роналдо 2010 онд Маёоргад 375 мянган доллар төлж хэргийн талаар нуухыг хүссэн гэжээ. Гэвч Роналдо үүнийг өөрийнх нь нэрийг ашиглан алдартай болох гэсэн үйлдэл гэж үзсэн байна.

Тэрээр энэ талаар  “Хүмүүс миний нэрийг ашиглан алдартай болохыг оролддог нь энгийн зүйл” гэсэн юм.

Мөн түүний өмгөөлөгч Кристиан Шерц гүтгэлгийн талаар анх мэдээлсэн Дер спигель сэтгүүлийг тамирчны нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгнө гэжээ.

Эх сурвалж: BBC, Independent