Бид тоймлоё, Та унш

2019.08.30 Баасан                                            24°C  2,671.89  Эрлэг лугаа учирна

Чухлыг тоймлоё 


Хүүхдийг осол, гэмтлээс хамгаалъя!

БСШУСЯ, ЦЕГ хамтарсан гэрээ байгуулж, хүүхэд осолд өртвөл эцэг эх, сургуулийн удирдлагад хариуцлага тооцдог боллоо. Тодруулбал, эцэг эхчүүд хүүхдээ тогтсон цагт аваагүй тохиолдолд сургуулиас нь хасах бол хүүхэд зам тээврийн осолд өртвөл сургуулийн захиралтай хариуцлага тооцно. 

Өдөрт 4-6 хүүхэд зам тээврийн осолд өртдөг 

Томчуудын хайхрамжгүй байдлаас болж зам тээврийн осолд өртөх хүүхдийн тоо буурахгүй байгаа юм. Тухайлбал, 2018 онд зам тээврийн ослын улмаас 45 хүүхэд амиа алдаж, 1189 хүүхэд гэмтсэн байна. 

Оюутнууд анхаараарай

Эрүүлжүүлэгдсэн оюутныг сургуулийн захиргаанд мэдэгддэг арга хэмжээг энэ жил ч мөн үргэлжлүүлнэ. Учир нь оюутнууд баар, цэнгээний газраар үйлчлүүлж, эрүүлжүүлэгдэх тохиолдол буурахгүй байгаа ба 2018/9 сард эрүүлжүүлэгдсэн 8 оюутныг сургуулийн захиргаанд нь мэдэгджээ. 


Дарханы замын ажил 23%-тай байна

Энэ онд ашиглалтад орох ёстой Дарханы замын ажил 18 хоногийн хоцрогдолтой байгаа тул 5 хоногт ахиц гаргахгүй бол тендерийн гэрээг цуцална гэж ЗТХЯ-аас мэдэгдлээ. Харин гүйцэтгэгч компаниуд цаг агаараас болж замын ажил удааширсан ба 11 сард ашиглалтад оруулна гэжээ. Дарханы зам эвдрэл ихтэйгээс болж осол аваар их гардаг ба өдөрт 12 мянга гаруй машин зорчдог байна. 


ЗЦ гүүрэн гарцыг 9 сард нээнэ 

Гэхдээ зөвхөн эхний хэсэг буюу Хоме плаза руу чиглэсэн 2 талын хөдөлгөөнийг 9/15-нд нээнэ. Гүүрэн гарцын ажил мөн л цаг агаараас болж удаашралтай байгаа юм. Тиймээс 24 цагаар ажиллахыг Хотын дарга үүрэгдсэн байна. Гүүрэн гарц энэ онд бүрэн ашиглалтад орох ба нийт $42.38 саяар барьж байгаа юм. Тус хэсэг нь УБ-ын ачаалал ихтэй замын 1 бөгөөд өдөрт 16-20 мянган машин зорчдог байна. 


Америкийн иргэншлийн хууль өөрчлөгдлөө

Шинэ хуулийн дагуу гадаадад ажилладаг Америкийн иргэншилтэй арми, ЗГ-ын ажилтны хүүхдэд 9/23-аас шууд иргэншил олгохгүй юм. Иймээс Америкт жилд 100-с цөөн хоног амьдардаг албаныхан хүүхдэдээ иргэншил авах хүсэлт гаргах ёстой байна. Гэхдээ уг хууль Америкийн уугуул иргэдэд хамаарахгүй юм.


Хятадын арми Хонг Конгийн хилийг давлаа 

Хятадын арми 8/29-нд Хонг Конгийн хилийг давсан гэж Шиньхуа агентлаг мэдээллээ. Ойролцоогоор 8-10 мянган цэрэг, хуягт танк, шумбагч хөлөг хил давсан ба Хятадын тал үүнийг жил бүр явагддаг цэргийн ажиллагаа гэжээ. Гэвч ажиглагчид энэ нь 8/31-нд болох жагсаалтай холбоотой гэсэн юм. Цагдаагийн газраас 8/31-ний жагсаалыг хориглох бичиг ирүүлсэн боловч жагсагчид эсэргүүцлээ үргэлжлүүлэх магадлалтай байна.

Таны сонорт


Related image 9/2 хүртэл ихэнх нутгаар бороо хур татарч, өдөртөө дулаарна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал  


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр