Спорт
Чөлөөт бөхийн ахмад тамирчид ДАШТ-аас 10 медаль хүртлээ
Чөлөөт бөхийн энэ оны ахмадын ДАШТ есдүгээр сарын 28-30-нд Македоны нийслэл Скопье хотод болж өнгөрлөө.

Манай улсаас 20 тамирчин оролцож, 35-40, 41-45 , 46-50, 51-55, 56-60 насны ангилалд өрсөлдсөн байна. Ийнхүү манай тамирчид нэг алт, гурван мөнгө, зургаан хүрэл медаль хүртжээ.
Тодруулбал тэмцээний сүүлийн өдөр 78 кг-ын жинд “Женко” клубийн тамирчин Б.Лхагвадорж мөнгө, 88 кг-ын жинд Орхон аймгийн Хангарьд клубийн тамирчин Б.Содномпил, 130 кг-д Дархан-Уул аймгийн тамирчин, спортын мастер Б.Сүхбаатар нар хүрэл медаль хүртсэн байна.
Медаль хүртсэн тамирчид,
Алтан медаль
- 1. Б.Болд - 56-60 насны 100 кг
Мөнгөн медаль
- Ш.Баянмөнх - 41-45 насны 130 кг
- Х.Нямдорж - 46-60 насны 70 кг
- Б.Лхагвадорж - 35-40 насны 78 кг
Хүрэл медаль
- Б.Бат - 56-60 насны 88 кг
- Ц.Дуламсүрэн - 56-60 насны 100 кг
- Д.Ганбат - 41-45 насны 78 кг
- Г.Баатарсүрэн - 46-50 насны 62 кг
- Б.Содномпил - 35-40 насны 88 кг
- Б.Сүхбаатар - 35-40 насны 130 кг
Сонирхуулбал, Чөлөөт бөх 1960 оноос үүссэн бөгөөд анхны секцийг Д.Дамдинсүрэн санаачилж, төмөр замын Соёлын ордны спорт зааланд Төмөр замын техникумийн хэсэг оюутнууд хичээллэж эхэлжээ. Чөлөөт бөхийн анхны Гавьяат мастер цолыг Д.Сэрээтэр хүртсэн байна.
Ажлын өдрийн тойм мэдээгээ үнэгүй аваарай.
