Чебоксар аренад болсон тав дахь удаагийн тэмцээнд манай улсын найман тамирчин хүч үзэж, хоёр алт, таван хүрэл медаль хүртсэн байна.

Тодруулбал, 57 кг-ын жинд МУГТ С.Цэрэнчимэд, 65 кг-д ОУХМ Х.Болортуяа нар алт авсан бол 50 кг-д ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д Э.Сумъяа, 59 кг-д Б.Шоовдор, 62 кг-д А.Батцэцэг, 72 кг-д МУГТ О.Насанбурмаа нар хүрэл медаль хүртжээ.

Ийнхүү С.Цэрэнчимэд хоёр жилийн өмнөх амжилтаа бататгаж тус тэмцээний хошой аварга болж, Х.Болортуяа өнгөрсөн жилийн амжилтаа ахиулсан байна. Харин А.Батцэцэг тав дахь удаагаа зохиогдож буй уг тэмцээнд дөрвөн өөр жинд таван удаа медаль хүртжээ.

Сонирхуулбал, тавдугаар сард Москва хотод болсон чөлөөт бөхийн цэргийн ДАШТ-ээс манай тамирчид нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн байна.