Дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Коачелла хөгжмийн наадмыг зургаан сараар хойшлууллаа. Ингэснээр наадмыг 10-р сарын есөнд зохион байгуулах юм. 

Ийнхүү хуваарь өөрчлөгдсөнөөр наадмын оролцогчдын хувьд өөрчлөлт гараагүй ч Мадонна, Пеарл Жам, Неил Янг нарын уран бүтээлчид оролцох эсэх нь тодорхойгүй байна. 

Тус наадам нь 14 хоногийн турш үргэлжилж, 250 мянга гаруй хүн оролцдог ба энэ жил дөрөвдүгээр сарын 10-нд эхлэх байсан юм.

Эх сурвалж: Guardian, NYTimes