Турах, бухимдлаа багасгах, уураа дарахын тулд кофе ууж болохгүй гэж хоол тэжээлийн судлаач зөвлөсөн байна. Учир нь ихэнх хүмүүс ядарсан, уурласан, өглөө сэргэх үедээ кофе уухгүй л бол тайвширч чадахаа больсон байдаг аж. Гэвч кофеноос өөр сэргээгч үйлчилгээтэй олон бүтээгдэхүүн байдаг юм. Тодруулбал, 

Шоколад

Кофены жинхэнэ өрсөлдөгч бол халуун шоколад. Какаоны амин дэм, эрдэс ус нь тархины ажиллагааг идэвхжүүлж, эрч хүчийг нэмэгдүүлнэ. Үүнээс гадна шоколад цусан дахь аз жаргалын даавар болох серотониныг нэмэгдүүлдэг байна. Иймд өглөөний цайндаа кофены оронд халуун шоколад уугаад үз. Гэхдээ шоколадны сахарын хэмжээ их учир өлөн элгэн дээрээ уухгүй байхын анхааруулъя.

Тараг

Тараг нь кофеноос илүү ашигтай юм. Магни ихээр агуулагддаг учир эрч хүчийг нэмэгдүүлнэ. Гэхдээ дэлгүүрийн тараг, йогурт нь их хэмжээний элсэн чихэртэй тул чихэргүйг сонгоорой.

Самар

Ялангуяа бүйлс нь В-гийн төрлийн амин дэм болон магни, элбэгтэй байдаг учир эрч хүч, энерги өгнө. Гэхдээ самар маш их калортой, уурагт хүнс учир өдөрт 30 граммаас хэтрүүлэх хэрэггүй.

Эрдэнэ шиш, овьёосны агшаамал

Эрдэнэ шиш юм уу, овьёосны агшаамал нь өглөөгүүр аяга кофег бүрэн орлож чадна. Ийм агшаамалд нүүрс усны нэгдэл, эслэг байдаг нь танд эрч хүч өгч, тархины идэвхжлийг нэмэгдүүлнэ.

Бууцай

Бууцай нь А амин дэм, эрдэс давс, йод, уургаар баялаг ногоо юм. Иймд өглөөгүүр бууцай идэх нь кофе ууснаас илүү сэргээх үйлчилгээтэй байдаг. Хэрэв өглөөгүүр бууцайн навчтай зууш идмээр байвал шарсан өндөгтэй хослуулж идвэл тохиромжтой.

Өндөг

Өндгөнд амин дэм, эрдэс ус элбэг байдаг учир эрч хүчийг сэлбэхээс гадна богино хугацаанд сэргээж чадна. Харин цадтал идэх хэрэггүй ба өглөө бүр өөр бүтээгдэхүүнээр баяжуулан идэх хэрэгтэй.

Алим

Алиманд бие махбодыг сэргээхэд тустай байгалийн урамшуулагч фруктоз элбэг байдаг. Энэ нь тархины үйл ажиллагааг дэмждэг учир кофег алимны нухшаар орлуулж болно.

Мах

Маханд ихээр агуулагддаг протеоны ачаар хүний бие махбод тун амархан сэргэж эрч хүч хуримтлуулдаг. Өглөөний цайндаа мах идсэнээр кофе уусантай адил шууд сэргэхгүй ч  өдрийн турш бүтээлч байх болно.

Гадил

Гадилд хүний биед байдаг сахароз, фруктоз, глюкоз зэрэг эрдсүүд агуулагддаг. Иймд эрч хүчээ сэргээхийн тулд кофены оронд гадил идээрэй.