Колумбын иргэд Засгийн газраа эсэргүүцэн орон даяар ажил хаялт зарлаж жагссаны улмаас хилээ хаалаа. Засгийн газар, босогчдын бүлэглэлийн энхийн хэлэлцээр удааширч байгаа, нутгийн удирдагч, идэвхтнүүдийн аллага, Засгийн газрын авлигын хэрэг зэрэг асуудлаар иргэд жагссан юм. 

Олон мянган хүн оролцсон уг жагсаал тайван замаар болж өнгөрсөн ба 4000 гаруй цагдаа нар бэлэн байдалд ажиллажээ. Улмаар 10 хүнийг үймээн самуун гаргасан гэж үзэн баривчилсан байна. 

Гэсэн ч хөрш орнуудад үймээн самуун үүсээд байгаа тул Колумбын засгийн газар урьдчилан сэргийлэх зорилгоор хөл хорио тогтоож, архины худалдааг хориглож, 24 цаг хилээ хаасан байна. Мөн зарим албан байгууллага, сургуулиуд хаажээ.

Колумбд 2016 оноос хойш 2600 жагсаал болсоны 180 нь үймээн самуунд хүрсэн байна. Өнгөрсөн оны наймдугаар сард Иван Дукю ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Колумбд ажилгүйдэл нэмэгдэж, эдийн засаг удааширч, аюулгүй байдал алдагдсан байна. 

Колумбаас гадна Өмнөд Америкийн бусад орнууд болох Чили, Болив, Эквадорт жагсаал болж байгаа юм. Тухайлбал, Чилийн сар гаруй хугацаанд үргэлжилсэн Засгийн газрын эсрэг жагсаалын дүнд өнгөрсөн долоо хоногт дарангуйллын засаглалыг өөрчлөхөд олон нийтийн санал хураалт явуулахаар болжээ. Харин Боливын арми ерөнхийлөгчөө огцруулахаар тэмцэж байгаа юм. 

Эх сурвалж: The guardian, The city paper Bogota