Венесуэлийн дүрвэгчид Колумбын Кататумбо мужийн террорист бүлэглэлд орж, бэлгийн хүчирхийлэл, аллагын золиос болж байна гэж Олон улсын хүний эрхийн байгууллага мэдээллээ. 

Ингэхдээ Колумб, Венесуэлийн хүүхдүүд бүлэглэлд өөрсдийн хүсэлтээр болон хүчээр элсдэг байна. Тухайлбал, ELN бүлэглэл өнгөрсөн гуравдугаар сард Кататумбо ахлах сургуульд очиж хүүхдүүдийг бүлэглэлдээ нэгтгэхийг оролдсон ба Засгийн газрын цэргүүдэд мэдээлэхгүй байхыг сануулсан гэнэ. 

Тус мужид босогчдын армиуд хоорондоо болон цэргүүдтэй дайтдаг ба өнгөрсөн онд 100 гаруй энгийн иргэн амиа алджээ. Мөн НҮБ-ын мэдээлснээр тус мужид кокайны бутнууд ихээр ургадаг гэнэ. 

Хүчирхийллийн улмаас 2017 оноос хойш Кататумбо мужийн олон мянган иргэн дүрвэсэн ба Венесуэлийн дүрвэгчид олноор ирэх болжээ. 

Колумбын засгийн газар Венесуэлд эдийн засгийн хямрал үүссэнээс хойш олон мянган дүрвэгчийг хүлээн авсан бөгөөд 2017 оны наймдугаар сарын 19-өөс хойш төрсөн хүүхдүүдэд Колумбын иргэншил олгохоо мэдэгдсэн юм. 

Эх сурвалж: CNN