ЭМЯ-ны мэдээлснээр Ням гарагт Солонгосоос ирсэн 10 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан ажиглаж байна.

Мөн Хятадтай 4700 километр газраар хиллэдэг Монголд коронавирусийн зөөврийн нэг тохиолдол бүртгэгдсэнийг дэлхийн эрдэмтэд судалжээ. 

Эрдэмтэд Монголд халдвар тархаагүй нь хөл хорио тогтоох, хязгаарлах арга хэмжээг цаг алдалгүй авсантай холбоотой гэж дүгнэсэн байна.  

Хуваарийн дагуу өнөөдөр Токио-Улаанбаатарын нислэгээр 276 иргэн ирэх ба  эмнэлгийн үйлчилгээ шаардлагатай 56 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт авах юм. 

Үүнээс гадна халдвар авсан Франц иргэний биеийн байдал тогтворжсон бөгөөд нэгдүгээр харьцагч болсон 23 хүнээс давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.