САРС тахал 2002 онд дэгдэж, дэлхий даяар 774 нас барсан байдаг. Тэгвэл коронавирусээр 40553 хүн халдварлаж, 910 хүн нас бараад байна. 

Гэвч энэ тоо хамаагүй их байх боломжтой гэж эрдэмтэд үзсэн ба үүнээс үүдэн ДЭМБ-аас албан ёсны туслах багийг Хятад руу өнөөдөр явууллаа. Одоогоор Хятадад олон орны эмч нар сайн дураараа ажиллаж байгаа ч Уханий нөхцөл байдал хүнд хэвээр байна.

Мөн коронавирусийг илрүүлсэн анхны эмч Ли Вэнлианы үхэлтэй холбоотойгоор иргэд үг хэлэх эрх чөлөөг шаардаж эхэлсэн юм. Ли Вэнлиан коронавирусийн талаарх мэдээллийг цахим сүлжээнд хуваалцаж, иргэдэд анхааруулсан боловч цагдаа нар дарамт үзүүлсэн байна. 

A memorial to Dr. Li Wenliang at a hospital in Wuhan on Friday.

Гэвч тэрээр энэ сарын долоонд коронавирусийн халдвар авсны улмаас нас барсан юм. Иймээс эрдэмтэн, хуульч, бизнес эрхлэгчид, "Ли Вэнлиан эмчийн үхэлд зориулж бид улсаа өөрчлөх ёстой" гэх уриа гарган, иргэдийн саналыг цуглуулж байна. 

Эх сурвалж: NYTimes, BBC