Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Албаныхны мэдээлснээр ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторит өчигдөр нийт 418 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Харин нэг хүн эдгэрэн дараагийн ажиглалтад шилжжээ. Ингэснээр Монгол Улсад батлагдсан коронавируст халдварын 311 тохиолдлоос 301 нь эдгэрч, эмнэлгээс гарч байна.

Одоогоор ХӨСҮТ-д 10 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийнх нь байдал хүндэвтэр байна.

Эх сурвалж: udriintoim.mn