Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын хоёр вакцинд хэрэглэх зөвшөөрөл олгосон. Эдгээр нь:

  • XII.31-нд яаралтай хэрэглэх вакцины жагсаалтад оруулж баталсан Герман-АНУ-ын эмийн компаниудын "Pfizer” вакцин
  • II.15-нд яаралтай хэрэглэх вакцины жагсаалтад оруулж баталсан Их Британи, Шведийн эрдэмтдийн "AstraZeneca" вакцин.

"Pfizer” вакциныг зохион бүтээсэн "Pfizer/BioNTech" компани нь АНУ-аас гадна Бельги улсад томоохон салбар үйлдвэртэй. Иймээс Дэлхийд хамгийн анх иргэддээ вакцин тарьсан Их Британи болон Европын бусад улс орон тээвэрлэж авахад ойрхон Бельгиэс "Pfizer” вакциныг нийлүүлж буй. Харин "AstraZeneca" вакциныг Өмнөд Солонгосын "SKBio", Энэтхэгийн "Serum Institute of India" эмийн компани ихээр үйлдвэрлэх эрх авчээ. ДЭМБ эдгээр хоёр компанийн үйлдвэрлэсэн вакциныг давхар баталгаажуулсан нь чанар, стандартын хувьд эргэлзэх зүйлгүй болохыг харуулж байна. ДЭМБ нь Коронавирусийн эсрэг вакциныг баян ядуу орны иргэдийг ялгаварлахгүйгээр тэгш хуваарилах “КОВАХС” хөтөлбөрийн хүрээнд зарим оронд үнэгүй бэлэглэлийн журмаар нийлүүлж эхэлсний нэг нь Монгол Улс. Манайх “КОВАХС”-хөтөлбөрөөс ирэх гуравдугаар сарын 1-нээс наана 12740 хүнд тус бүр хоёрыг тарьж бүрэн вакцинжуулах "Pfizer” вакцины 25740 тун, 109750 хүнд хоёрыг хийх "AstraZeneca" вакцины 219500 тунг нийлүүлэхээр болжээ.

Олон улсын “Чингис хаан” нисэх буудалд II.22-ны үүрээр ачааны онгоцоор буулгах эхний вакцин нь "AstraZeneca" байх ба энэтхэгүүд өөрсдийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн болохыг сурталчилж тарилганы шилэн дээрээ “Covishield” гэж шошголсон юм байна.

 

Эх сурвалж: udriintoim.mn