Дисней кино компаний 101 Далматин хүүхэлдэйн киноны Круэлла де Вилийн амьдралын тухай өгүүлэх Круэлла киноны анхны зураг цацагдлаа. Үслэг эдлэлд дурлагч Круэлла де Вилийн дүрд Ла ла Лэнд киногоороо Оскарын шагнал хүртсэн жүжигчин Эмма Стоун тоглож байгаа юм. 

Мөн дүрүүдэд Эмма Томпсон, Пол Уолтер Хаусер, Жоел Фрай нар тоглосон бөгөөд кино 2021 оны тавдугаар сарын 28-нд нээлтээ хийнэ. 

101 Далматин кино нь 1961 онд хүүхэлдэйн кино, 1996 онд уран сайхны кино хувилбараар гарсан байна. 

Эдгээр кинонд Круэлла үслэг эдлэл өмсдөг бол шинэ кинон дээрээ савхин хувцас өмссөн байгаа нь киног Тим Бартон найруулж буй мэт сэтгэгдэл төрүүлж байна гэж зарим үзэгчид дүгнэжээ. Учир нь Круэллагийн савхин хувцастай төрх Тим Бартоны найруулсан Хайчин гарт Эдварттай төстэй харагдаж байгаа гэнэ. 

Эх сурвалж: CNN, Marie Claire