Твиттерийн энэ үйл ажиллагаанд кирилл үсгээр бичдэг олон орон хэлмэгдэх болсон байна. Тухайлбал, нэлээдгүй Болгар хэрэглэгчид өртөж, хаяг нь түр хугацаагаар хаагдах, жиргээ нь харагдахгүй болох зэрэг үр дагаврууд гарах болжээ. Манай улсын жиргээчид ч үүнд өртөхийг үгүйсгэхгүй.

Хэдийгээр хаяг нь бүр мөсөн хаагдсан хэрэглэгч байхгүй ч, хэт их кирилл үсэг ашиглавал хаягаа хаалгуулах эрсдэл их гэж Verge сайт бичжээ.

Тус сайт энэ талаар Твиттер компаниас тодруулахад, “асуудлыг шийдвэрлэхэд хэрэгтэй бүхнээ хийх болно. Гэхдээ нийтэд сөрөг нөлөөтэй хаяг, спам зэрэгтэй эрчимтэй тэмцэнэ” гэсэн байна.

Энэ бүхэн 2016 оны Америкийн ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон гэх хэрэгтэй холбоотой аж. Сенатын өнгөрсөн намрын мэдэгдлээс үзвэл Твиттер компани нь Орос хэл дээр ойр ойрхон давтамжтай жиргэдэг эсвэл кирилл үсгээр бичсэн нэртэй аливаа хаягыг Оросын Засгийн газартай холбоотой гэж үзнэ гэсэн байна.

Кирилл үсгийг Болгар, Украин, Монгол, Орос зэрэг 15 улс ашигладаг байна.

Эх сурвалж: Themoscowtimes, Verge