УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох шүүх хурал 11:00 цагт БЗД, ЧД, СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болох тов зарлагдсан юм.

Гэвч Д.Гантулгын хүсэлтийн дагуу шүүх хурлыг есдүгээр сарын 12-ны 13:30 цаг хүртэл хойшлууллаа. Учир нь түүний өмгөөлөгчийн нэг А.Отгонбаяр шүүх хуралдаанд хүндэтгэх шалтгаантайгаар ирээгүй байна.

Сануулбал, шүүх хурал өнгөрсөн Баасан гарагийн 10:00 цагт зарлагдсан ч хохирогч Н олгой авахуулж байгаа гэх шалтгаанаар долоо хоногоор хойшилсон юм.

Д.Гантулга нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.1-т зааснаар шийтгэгдэх ба шүүхээр буруутай нь тогтоогдвол 1-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял авах юм.

Тэрээр өнгөрсөн оны зургадугаар сард Н гэх бүсгүйг гэрт хүчирхийлсэн хэрэгт холбогдоод байгаа юм.