Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр болон түүнтэй хамт явж байсан А нарын бэлгийн дарамтад өртсөн Кореан эйр компаний хоёр ажилтан цагдаагийн мөрдлөгөд сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Хохирогчид энэ сарын хоёронд цагдаагийн газар мэдүүлэг өгсөн ба энэ үеэр сэжигтнүүдэд зохих шийтгэлийг нь оноохыг хүссэн байна. 

Солонгосын цагдаа нар Д.Одбаярыг Индонезоос эргэж ирэхэд нь дахин мөрдлөг явуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Хэрэв Д.Одбаяр нислэгийн чиглэлээ өөрчилж Солонгосоор дамжихгүй бол хэргийг прокурорт шилжүүлэх юм байна. 

Сануулбал, Д.Одбаяр болон А нар нь Улаанбаатараас Инчеоны чиглэлд Кореан эйр компаний онгоцоор зорчиж явахдаа үйлчлэгч эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн юм. Тухайлбал, Д.Одбаяр 20-иод настай үйлчлэгчийн өгзгөнд хүрсэн бол А нь өөр нэг эмэгтэйн мөрөөр тэвэрсэн байна.

Улмаар онгоцны ажилтнууд уг үйлдлийг цагдаад мэдэгдсэн ба онгоц Инчеоны буудалд газардмагц Д.Одбаяр болон А нарыг саатуулжээ. Тэднийг олон нийтийн газар бэлгийн халдлага үйлдсэн хэргээр саатуулсан ч дипломат ажилтны бүрэн эрхийн дагуу сулласан байна. 

Гэхдээ тэд Солонгост дипломат ажлаар ирээгүй учир уг бүрэн эрх нь хүчинтэй эсэх нь тодорхойгүй байсан юм. Учир нь Д.Одбаяр нь Индонезийн Бали аралд болох Азийн үндсэн хуулийн цэцийн холбооны хуралд оролцохоор Солонгосоор дамжин явжээ. Харин А нь Сингапур руу ниссэн байна.

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр ард нь сууж явсан Монголын иргэнг өөртэй нь андуурсан гэж цагдааг мэдүүлжээ. 

Эх сурвалж: YNA