Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг бэлгийн дарамт үзүүлсэн, хэл амаар доромжилсон хэргээр поркурорт шилжүүллээ. Мөн Солонгосын цагдаагийн газар Д.Одбаяртай хамт явж байсан  А гэгчийг олон улсын хамтарсан цагдаагийн байгууллага буюу Интерполоор эрэн сурвалжлах хүсэлт гаргажээ. 

Д.Одбаяр Улаанбаатараас Инчеоны чиглэлд Кореан эйр компаний онгоцоор зорчиж явахдаа үйлчлэгч эмэгтэйн өгзгөнд хүрсэн хэргээр энэ сарын нэгэнд Солонгост саатуулагдсан юм. 

Мөн түүнтэй хамт явсан иргэн А нь өөр үйлчлэгчийн мөрөөр тэвэрсэн ба эмэгтэйчүүд цагдаад гомдол гаргасан байна. Цагдаа нар тэднийг онгоцноос буухад нь саатуулсан хэдий ч димпоматын халдашгүй эрхийн дагуу сулласан байна. 

Д.Одбаяр суллагдсан даруйдаа Индонезийн Бали аралд болсон Азийн үндсэн хуулийн цэцийн холбооны хуралд оролцохоор явсан бол А нь Сингапур руу нисжээ. Гэвч Д.Одбаяр нь Солонгост ажлаар ирээгүй учир димпоматын эрх эдлэхгүй байсан юм. 

Иймд түүнийг энэ сарын зургаанд Инчеоны нисэх буудлаас баривчилж 14 цагийн турш байцаасан ба энэ үеэр тэр “согтуу байсан учир санахгүй байна” гэж мэдүүлжээ. Гэхдээ орчуулга хийж байсан хүнийг үг хэлээр доромжилсон гэдгээ хүлээсэн байна. 

Эх сурвалж: Donga