Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг хүчирхийлэл үйлдсэн, нисэхийн аюулгүй байдлын хуулийг зөрсөн хэргээр долоон сая воноор торголоо. Д.Одбаяр үдээс хойш Солонгосын прокурорын газарт торгуулийн мөнгөө өгсөн ба хилийн хориог нь цуцлахыг хүссэн байна. 

Д.Одбаяр Улаанбаатараас Инчеоны чиглэлд Кореан эйр компаний онгоцоор зорчиж явахдаа үйлчлэгч эмэгтэйн өгзгөнд хүрсэн хэргээр энэ сарын нэгэнд Солонгост саатуулагдсан юм. 

Мөн түүнтэй хамт явсан иргэн А нь өөр үйлчлэгчийн мөрөөр тэвэрсэн ба эмэгтэйчүүд цагдаад гомдол гаргасан байна. Цагдаа нар тэднийг онгоцноос буухад нь саатуулсан хэдий ч димпоматын халдашгүй эрхийн дагуу сулласан байна. 

Д.Одбаяр суллагдсан даруйдаа Индонезийн Бали аралд болсон Азийн үндсэн хуулийн цэцийн холбооны хуралд оролцохоор явсан бол А нь Сингапур руу нисжээ. Гэвч Д.Одбаяр нь Солонгост ажлаар ирээгүй учир димпоматын эрх эдлэхгүй байсан юм. 

Иймд түүнийг энэ сарын зургаанд Инчеоны нисэх буудлаас баривчилж 14 цагийн турш байцаасан ба энэ үеэр тэр “согтуу байсан учир санахгүй байна” гэж мэдүүлжээ. Гэхдээ орчуулга хийж байсан хүнийг үг хэлээр доромжилсон гэдгээ хүлээсэн байна. Солонгосын цагдаагийн газар иргэн А-г Интерполоор хайх хүсэлт гаргасан юм. 

Эх сурвалж: YNA, Donga