Армян болон Азербайжан руу визгүй зорчих Засгийн газар хоорондын хэлэлцээрт гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гарын үсэг зурлаа.

Тэрээр НҮБ-ын ерөнхий ассамблейн 73-р чуулганд оролцох үеэрээ Азербайжаны гадаад хэргийн сайд Эльмар Мамедъяров болон Армян улсын гадаад хэргийн сайд Зограб Грачевич Мнацаканян нартай хоёр талт уулзалт хийсэн байна.

Ийнхүү дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд Азербайжан руу 90 хоног, Армян улс руу 30 хоног харилцан визгүй зорчдог боллоо.

Мөн Чили улсын гадаад хэргийн сайд Роберто Ампуеро-той уулзаж, энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын ноот бичиг солилцсоноор хоёр улсын иргэд 90 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих нөхцөл бүрджээ.

Ингэснээр манай улс нийт 25 улс руу визгүй зорчих боломжтой боллоо.

Орон Зорчих нөхцөл Хэлэлцээр
1 Беларусь 90 хүртэл хоног 2013.09.04
2 Бразил 90 хүртэл хоног  2015.09.21
3 Гонконг 14 хүртэл хоног 1998.06.18
4 Израйль 30 хүртэл хоног 1996.03.12
5 Казахстан 90 хүртэл хоног 1994.12.02
6 Киргиз 90 хүртэл хоног 1999.12.04
7 Куба 30 хүртэл хоног 2001.10.08
8 Макао 90 хүртэл хоног 2004.07.03
9 Малайз 30 хүртэл хоног 1994.06.06
10 Сингапур 14 хүртэл хоног 1990.03.09
11 Украин* 90 хүртэл хоног/Албан ёсны урилгатай тохиолдолд/
12 Филиппин 21 хүртэл хоног 1994.05.13
13 Хятад Дипломат, албан болон албаны зориулалттай Е паспорттай иргэд 30 хүртэл хоног визгүй зорчино. 1989.03.30
14 Турк 30 хүртэл хоног 2013.10.10
15 Лаос 30 хүртэл хоног 2007.10.14
16 Tайланд 30 хүртэл хоног 2008.01.13
17 Серби 90 хүртэл хоног 2013.11.08
18 ОХУ 30 хүртэл хоног 2014.09.03
19 Индонез 30 хүртэл хоног 2016.03.22
20 Аргентин 90 хүртэл хоног 2017.08.31
21 Урувгай 30 хүртэл хоног 2018.05.02
22 Эквадор 90 хүртэл хоног 2018.09.25
23 Армян 30 хүртэл хоног 2018.09.28
24 Азербайжан 90 хүртэл хоног 2018.09.27
25 Чили 90 хүртэл хоног 2018.09.27