Далай ламын хойд дүрийг сонгохдоо Хятадын хуульд нийцүүлэх ёстой гэж Коммунист нам мэдэгдлээ.

Хятадын хуульд Буддын шашны удирдагчийн хойд дүр нь засгийн газрын зөвшөөрөл авах ёстой гэж заадаг байна.

Гэвч 14-р Далай лам өөрийнхөө хойд дүрийг нь тодруулах эсэх нь тодорхойгүй байгаа ба өөрийгөө сүүлчийн Далай лам байж магадгүй гэж 2011 онд хэлсэн юм. Мөн Хятадын засгийн газар түүний хойд дүрийг хянах нь ёс бус үйлдэл гэж мэдэгджээ.

Судлаачдын хэлснээр олон нийт Далай ламыг хойд дүрээ сонгохыг шаардах ч Хятадын засгийн газрын шахалтад орж магадгүй гэнэ.

Буддын шашны тэргүүн болох Далай ламын хойд дүрийг ахмад лам нар тодруулдаг бөгөөд 14-р Далай лам дөрвөн настайдаа тодорчээ. Тэрээр 1989 онд ярилцлага өгөх үеэрээ, “Ирээдүйд Түвд, Хятадаас сонгогдсон хоёр Далай ламтай болж магадгүй. Гэхдээ хэн ч Хятадын сонгосон Далай ламд итгэж хүндлэхгүй бөгөөд энэ нь Хятадын бас нэг асуудал болж магадгүй” гэж хэлжээ.

Буддын шашны бас нэгэн тэргүүн болох 11-р Панчен ламын хойд дүрийг 1990 онд тодруулах явцад Далай ламын сонгосон хүн алга болж оронд нь Хятадын засгийн газраас сонгогдсон хүнийг тодорч байжээ.

Энэ жил 83 настай 14-р Далай ламын биеийн байдал сүүлийн жилүүдэд тааруу байгаа ба гадаад орнуудад айлчлах нь багассан байна. Тэрээр Даваа гарагт цээжний хатгалгааны улмаас эмнэлэгт хүргэгдсэн ч биеийн байдал нь сайжирсан гэж нарийн бичиг нь мэдэгдсэн байна.

Далай лам 1959 онд Түвдэд Хятадын цэргүүд орж ирснээс хойш Энэтхэгт амьдарч байгаа юм. Тэрээр энэ үеэс олон улсад алдаршиж Нобелийн энх тайвны шагнал хүртсэн байна.

Эх сурвалж: CNN, NDTV