Дундаас дээш насны хүмүүс ихэвчлэн зүрхний өвчин, цусны даралт ихсэх, тархины судасны нарийсал, хатуурал зэрэг өвчнөөр өвддөг байна. Энэ нь тухайн хүний нас, ажил мэргэжилтэй холбоотой ч хамгийн гол нь хоол хүнсэндээ ханасан өөх тос хэрэглэсэнтэй холбоотой гэнэ.

Холестрин нь хүний судасны хананд наалдан аажмаар судасны хатуурал үүсгэснээр нарийсах, бөглөрөх эхлэл тавигддаг байна.

Харин загас болон далайн гаралтай бүтээгдэхүүн ханаагүй өөхний хүчлийг ихээр агуулагддаг байна. Энэ нь уурагтай нэгдэж цусан судасны доторх хортой бодисыг цэвэрлэдэг гэнэ.

Иймд хоол хүнсэндээ далайн гаралтай бүтээгдэхүүн тэр дундаа далайн амьтны мах хэрэглэх нь дээрх өвчнөөс сэргийлэх тустай.

Загас, хясаа, хавч, наймаалж зэрэг нь эрүүл мэндэд онц чухал ач холбогдолтой омега-3 тосыг агуулдаг байна. Тиймээс далайн амьтныг хоол хүнсэндээ хэрэглэх нь цус харвах эрсдэл, стрессийг бууруулдаг гэнэ. Мөн Д амин дэмийн маш сайн нөхдөг байна.