Бид тоймлоё, Та унш

2019.04.10 Лхагва                                                   7°C   2,631.64  Эд мал арвижна

Чухлыг тоймлоё


Багануурын уурхайг төрийн мэдэлд үлдээлээ

Сүүлийн 7 жил маргаантай байгаа Багануурын уурхайн асуудлыг Дээд шүүх эцэслэн шийдвэрлэж улсын мэдэлд үлдээлээ. Ингэснээр хувийн компаний мэдэлд байсан 1181.16 га талбай бүхий уурхайг төр ашиглахаар боллоо.

Эргэн сануулбал,

Багануурын ордод улсын төсвөөр 1974-2015 онд хайгуул хийж, 812 сая тн нүүрсний нөөцтэй хэмээн тогтоосон. Гэвч 2006 онд АМГТГ-ын даргаар ажиллаж байсан Л.Болд гишүүн хууль зөрчин тусгай зөвшөөрлийг нь Алтай гоулд ХХК-д олгож, энэ нь 2010 онд Алтайн гянт ХХК-д шилжсэн байна. Улмаар 2012 онд тусгай зөвшөөрлийг цуцалсан ч өнөөдрийг хүртэл шүүхээр маргалджээ. Сонирхуулбал, Алтайн гянт нь Эрдэнэтийн 49%-г луйвардсан гэх Монголын зэсийн захирал Ц.Пүрэвтүвшингийнх юм.

Багануурын ордын тухай

Тус орд 40 гаруй жилийн хугацаанд ТЭЦ-3, ТЭЦ-4, Дулааны 2-р цахилгаан станц, Дархан болон Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг 100% нүүрсээр хангаж байна. Саяхныг хүртэл Алтайн гянт компаний мэдэлд байсан 1181.16 га талбайд Багануурын ордын 60%-н нөөц бий гэнэ.


Түмний мөнгийг хүүдийлсэн Капитал

Капитал банк дампуурсантай холбоотойгоор тус банканд байршиж байсан ЭМД-ын сангийн ₮134.8 тэрбумыг нэхэмжлэхээр боллоо.   Ингэснээр иргэдийн эрүүл мэндээ даатгуулсан шимтгэлийг нэн тэргүүнд авах нөхцөл бүрдэх гэнэ. Тус банканд 2012 оноос эхлэн ЭМД-ын мөнгө байршиж эхэлсэн ба халамж, даатгал зэрэг ₮400 орчим тэрбумын улсын мөнгө байжээ.


9/1-ний бизнесийг цэгцлэх сайдын тушаал

Сургуулийн бүртгэлийг бизнес болгож байгааг эцэслэх үүднээс Боловсролын сайд Ё.Баатарбилэг төр/хувийн бүх сургуулиуд 6 настуудыг ямар нэгэн уралдаан, шалгалтгүйгээр элсүүлэх тушаал гаргалаа. Учир нь сургуулиуд хүүхдүүдээс ₮5-50 мянгын хураамж авч, 1000 хүүхэд бүртгээд шалгаруулалт нэрээр 50-60 хүүхэд л элсүүлдэг байна. Мөн ирэх хичээлийн жилээс 6 нас хүрээгүй хүүхдийг сургуульд элсүүлэхгүй байхаар болжээ.


Лондон агаарын бохирдолгүй бүс байгууллаа

Ингэснээр утаа ялгаруулдаг машинууд уг бүсээр зорчихдоо 12.5 болон 100 пунтын хураамж төлөх гэнэ. Ийнхүү Лондон 2025 он гэхэд утаагүй болох ба тус хотын агаарын бохирдол ЕХ-ны аюултай хэмжээнээс даваад байна. Цаашид агаарын бохирдолгүй бүсэд томоохон замуудыг нэгтгэх ба жолооч нар бүсийн стандартад нийцсэн эсэхээ онлайнаар шалгах гэнэ. Лондон нь 2017 онд хотын төвийг чиглэсэн утаа их ялгаруулдаг машинаас хураамж авч эхэлснээр төв рүү нэвтрэх утаа ихтэй машины тоог өдөрт 11 мянгаар бууруулж, стандарт хангасан машиныг 55%-р нэмжээ.


Казахстаны ерөнхийлөгчийн сонгуулийн тов зарлагдлаа

Тус улсын ерөнхийлөгчийн орлогч Касым-Жомарт Токаев сонгуулийг 6/9-нд хийхээр зарлалаа. Барууны ажиглагчид Казахстаны сонгууль шударга болж байгаагүй гэдэг ч Токаев энэ удаа сонгуулийг шударга, нээлттэй явуулахаа амлажээ. Энэ удаагийн сонгуульд Токаевээс гадна Назарбаевын охин Дарига нэр дэвших магадлал өндөр байна. Казахстаны анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев 29 жил хашсан албанаасаа тодорхойгүй шалтгаанаар огцорсон юм.

Таны сонорт


Image result for hospital iconЭмнэлгүүдийн хүүхдийн кабинет 5/1 хүртэл уртасгасан цагаар ажиллана.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр