Холливүдийн жүжигчин Даниел Крег NBC сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр No Time To Die 007 киноноос өөр Жеимс Бондын кинонд тоглохгүй гэжээ.

Тэрээр сүүлчийн удаа Бондын кинонд тоглох боловч энэ нь хамгийн шилдэг нь байна гэсэн байна. 

No Time To Die 007 киног бүтээхэд 250 сая долларыг зарцуулж, ерөнхий найруулагч Кари Жожи Фукунага, туслахаар 2019 оны Праймтайм Эммигийн ялагч Флийбег цувралын найруулагч Фийбий Воллер-Бридж ажиллах гэнэ.  

Мөн Киноны эсрэг дүрд Рами Малек тоглох ба дараагийн 007 Лашана Линчийг танилцуулах юм. Тус кино дөрөвдүгээр сард гарах төлөвтэй байсан ч коронавирусээс болж 11 сар хүртэл хойшилжээ.

Жеимс Бондын цуврал 1962 оноос эхлэн гарсан ба нийт 26 кино бүтээгджээ. Харин Даниел Крег 2006 оноос хойш тус цувралын гол дүрд тоглож байна. 

Эх сурвалж: Skynews, IndieWire