Ирэх сарын таванд болох Дани улсын парламентын сонгуульд Либерал эвсэл намаас нэр дэвшигч Иоахим Б.Олсен сонгуулийн сурталчилгаагаа насанд хүрэгчдийн киноны Pornhub сайтад байршуулжээ.

Тэрээр үүнийгээ хүмүүсийг инээлгэхийн тулд хийсэн гэж фэйсбүүк хуудсаараа мэдэгдсэн байна. Бөөрөнцөг шидэлтийн олимпын хүрэл медальт Олсен порно сайтыг сонгуулийн сурталчилгаа явуулахад тохиромжтой, шинэлэг газар гэж үзжээ.

Тэрээр “Интернетийн тал хувьд нь порно байдаг. Иймээс сонгогчид хаана байна тэнд сурталчилгаагаа тавих нь зөв. Уг компанит ажлын 95 хувь нь тоглоом биш байсан” гэж ярьсан байна.

Pornhub сайтыг өдөрт 100 сая хүн ашигладаг бөгөөд Дани улсын хамгийн их хандалттай сайтуудын 28-д бичигддэг юм. Мөн тус сайтыг ашигладаг Даничуудын дөрөвний гурав нь эрчүүд гэх статистик байна.

Эх сурвалж: CNN, Foxnews