Дархлаажуулалтын 10 хоног Томуугаас сэргийлье уриан дор энэ сарын 4-17-нд орон даяар зохиогдож байна. Энэ хүрээнд цэцэрлэгийн 87.130, асрамжийн зургаан төвийн 6150 хүүхдийг томуугийн эсрэг дархлаажуулалтад үнэ төлбөргүй хамруулах юм. 

Мөн эрсдэлт бүлэг буюу жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй, эрүүл мэндийн ажилтныг тархвар судлалын заалтаар дархлаажуулна. Дархлаажуулалтыг дүүрэг болон Өрхийн эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд хийж байгаа юм.

Харин сайн дураараа дархлаажуулалтад хамрагдах хүсэлтэй иргэд ХӨСҮТ-д 8:30-14:30 цагийн хооронд 15 мянган төгрөгөөр үйлчилгээ авч болно.  

Томуугаас сэргийлэх вакцин зарим тохиолдолд гаж нөлөө илрэх магадлалтай ба вакцины найрлага, өндөг, тахианы маханд харшилтай, зургаагаас доош сартай хүүхдүүд хийлгэж болохгүй юм.