Улаанбаатар Дарханы зам засварын ажилтай холбогдуулан хойд чиглэлийн автобусны цагийн хуваарьт түр өөрчлөлт орууллаа. Тодруулбал, 

  • Дархан-Уул аймаг руу өдөр бүр 09:30, 11:00, 12:30, 14:00, 15:30, 17:00, 18:30, 20:00 цагаас;
  • Дархан-Уул аймгийн Шарын гол сум руу өдөрт нэг удаа 13:00 цагаас;
  • Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум руу өдөрт нэг удаа Сэлэнгээс 08:00 цагт, Улаанбаатараас 11:30 цагт тээвэрлэлт хийнэ.

Харин Орхон аймгийн чиглэлд Булганы Дашинчилэнгээр явах бөгөөд тухайн өдрийн суудал ашиглалтаас хамааран цагийн хуваарьт өөрчлөлт орсон байна. Иймд зорчигчид тасалбараа бичүүлэхдээ тухайн сонгосон цагийн хуваарийг тодруулж асуухыг Автотээврийн үндэсний төвөөс зөвлөлөө.

Сануулбал, Улаанбаатар-Дарханы замыг засварлаж буйтай холбоотойгоор чиглэлийн тээвэрлэлтэд хүндрэлтэй нөхцөл үүссэн юм. Иймд ЗТХЯ болон Автотээврийн үндэсний төвөөс Мягмар гарагт өөрчлөлт оруулсан байна. 

Тухайлбал, Дархан-Сэлэнгийн нийтийн тээвэр болон Улаан-Үүд чиглэлийн олон улсын тээвэрлэлтийг Хонгор сумын дөрөвдүгээр бригадын салдаг замаар явуулахаар болжээ.