Дархан-Уул аймгийн засаг даргын Спортлог Дарханчууд дэд хөтөлбөрийн хүрээнд 153.5 сая төгрөгөөр олон улсын стандартад нийцсэн хоккейн талбай байгууллаа.

Дархан сумын Од цогцолбор сургуулийн А, Б байрны дундах орон сууцны зориулалтаар олгосон газрыг эзэмшигч нь тѳрд буцаан ѳгснѳѳр хоккей талбай байгуулсан юм.

Талбайн нээлттэй холбогдуулан Монголын хоккейн холбооны 2019-2020 оны лигийн аварга шалгаруулах хоёрдугаар тойргийн хоккейн тэмцээн болж байна. 

Монголд хоккейн спорт 1950 оны эхээр хөгжиж эхэлсэн бөгөөд албан ёсны анхны холбоо нь 1991 онд байгуулагджээ.

Дэлхийн хоккейн холбооноос Азийн хэмжээнд гурван шатлалтай зэрэглэл тогтоох бүсийн тэмцээнүүдэд манай улс хоёрдугаар зоонд сүүлийн найман жил амжилттай тоглож байна. Тодруулбал, дөрвөн удаа хүрэл, нэг удаа мөнгөн медаль авч, 2018 онд хоёрдугаар бүсэд аварга болж зэрэглэлээ ахиулжээ. 

С.Отгонбаян