НМХГ-аас Дашваанжил ХХК-ийн Тахилтын зам дагуу байрлах автомашин хийгээр цэнэглэх станцын 32, Зурагтын зам дагуу байрлах автомашин хийгээр цэнэглэх станцын 41-ийн ашиглалтын байдалд төлөвлөгөөт шалгалт хийлээ.

Шалгалтаар үйл ажиллагаа явуулж байсан барилгаа байнгын ашиглалтад улсын комисст хүлээлгэж өгөөгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлсэн зөрчил илэрчээ.

Иймд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл ногдуулж, зөрчил арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоолоо.

Энэ нь Дашваанжил газ компаний анхны зөрчил биш ба хоёрдугаар сард хийгдсэн шалгалтаар Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулдаг салбар нь зарим хэрэглэгчидтэй гэрээ байгуулалгүйгээр хийн газ худалдан борлуулж байсан юм. Дашваанжил газ нь Улаанбаатарт 19 салбартайгаар үйл ажиллагаа явуулдаг байна.