Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх Б.Дашзэвэгт холбогдох хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гомдлын дагуу Лхагва гарагт хэлэлцлээ.

Улмаар түүнд оноогоод байсан есөн жилийг ялыг гурван жил болгон өөрчиллөө. Хохирогчийн талаас ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэнээс гадна шүүх түүний 74 настай гэдгийг харгалзан үзэж ялыг хөнгөрүүлсэн байна.

Мөн анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулиар гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын доод хэмжээг тогтоосон мэтээр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс өнгөрсөн нэгдүгээр сард Б.Дашзэвэгийг бага насны хүүхдийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1.4-т зааснаар есөн жил хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.