Английн хөлбөмбөгчин асан Дэвид Бекхэм жолооны ард гар утас ашигласнаас болж жолоо барих эрхээ зургаан сар хасуулжээ. Тэрээр өнгөрсөн 11 сарын 21-нд Лондоны Уэст Енд дүүрэгт Бентли маркийн машинтайгаа явж байхдаа гар утсаа гуяан дээрээ тавиад оролдож байхад нэгэн иргэн зургийг нь авсан байна.

Харин Бекхэмын өмгөөлөгчийн хэлснээр Бекхэм хууль зөрчсөн үйлдлээ санахгүй байгаа ч шийтгэлээ хүлээхээр болжээ.

Бекхэм өмнө хурд хэтрүүлсэн зэрэг зургаан удаагийн зөрчилдөө сануулга авч байсан юм. Энэ жил 43 настай тэрээр кареерыхнаа оргил үед Манчестер Юнайтед, Реал Мадрид зэрэг томоохон клубүүдэд тоглож байсан бөгөөд хамгийн сүүлд 2013 онд Францын PSG клубт тоглож байсан юм.

Тэрээр одоогоор Америкийн MLS лигийн Интер Миами клубийн ерөнхийлөгч, Английн Салфорд Сити клубийн хувьцаа эзэмшигчээр ажилладаг байна.

Эх сурвалж: CNN, Dailymail