Цаг уурын дулаарлын эсрэг тэмцэгч Грета Тунберг дэлхийн удирдагчид, сэргүүлчдийг цаг уурын өөрчлөлтөд анхаарахыг Дэлхийн эдийн засгийн форумын индерээс санууллаа. Тэрээр дэлхийн дулаарлын эсрэг авч буй олон улсын арга хэмжээг чамлалттай байгааг хэлж энэ тухай судалгаануудыг анхаарахыг уриалсан байна.

Энэ талаар Тунберг, “Өнөөдрийн цацрагийн түвшнээс үзэхэд дулаарлын эсрэг төсөв найман жилийн дотор дуусна. Энэ бол хэн нэгний үзэл бодол биш судалгаа” гэжээ. 

Тунберг Дэлхийн эдийн засгийн форумын индер дээр илтгэл тавьсан хамгийн залуу хүн болсон юм. Тэрээр 2019 оны уулзалтын үеэр олон мянган хүүхдүүдийн хамт уулзалт болж буй газрын үүдэнд жагсаж байжээ. 

Тунбергийн илтгэлээс хэдэн цагийн дараа Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп индер дээр гарсан юм. Тэрээр Тунбергийн талаар хэлэхдээ, “Тэр Тайм сэтгүүлд дээр намайг ялсан. Номхон далайн орнууд далайд олон тонн хог хаядаг. Грета эхлээд эдгээр улсуудтай тэмцэх хэрэгтэй байх” гэжээ. 

Эх сурвалж: Forbes, Indy100