Энэ сарын 10-нд баруун болон төвийн аймгийн ихэнх нутаг, говь болон зүүн аймгийн хойд хэсгээр, 11-нд төв, говь, зүүн аймгийн ихэнх нутгаар, 12-нд говийн аймгийн зүүн хэсэг, зүүн аймгийн нутгаар, 13-нд зүүн аймгийн зүүн хэсэг, баруун аймгаар хур тунадас орно.

Салхи 10, 11-нд ихэнх нутгаар, 12-нд говь, зүүн аймгийн нутгаар, 13-нд баруун аймгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж шороон болон цасан шуурга шуурна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Ийнхүү цаашид ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан байна.  

Мөн Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 11-16 градус дулаан байх юм.