Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Орост суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Д.Давааг томиллоо. Улмаар түүнийг өдрөөс эхлэн Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөс чөлөөлсөн байна. 

Д.Даваагийн товч намтар:  

  • 1986 онд ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуулийг, 
  • 1997 онд ОХУ-ын Санкт-Петербург хотын Цэргийн ар тал, тээврийн академийг төгссөн,
  • 1986 оноос хойш батлан хамгаалах салбарт ажиллаж,
  • 2015 оноос ЗХЖШ-ын дарга, 
  • 2018 оны 11-р сараас өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөхөөр ажилласан байна. 

Сануулбал, өнгөрсөн дөрөвдүгээр сард Орост суугаа элчин сайд Б.Дэлгэрмааг эргүүлэн татсан юм. Учир нь тэрээр төрийн албаны тухай хууль зөрчин улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон байжээ. 

Б.Дэлгэрмаа нь 2012-1014 онд Монголоос Сингапурт суух онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажиллаж байсан ба 2015 онд Орост суух элчин сайдаар томилогдсон байна.