Давс багатай бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжье арга хэмжээг 2018-2020 он хүртэл хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Эхний үе шатанд ААН-үүд хоол, хүнсний бүтээгдэхүүнийхээ давсны агууламжийг 60 хувь хүртэл бууруулжээ.

Давсны хэрэглээг таван грамм хүртэл багасгаснаар тархинд цус харвалтыг 24 хувь, зүрх судасны өвчнийг 18 хувиар бууруулах юм. ДЭМБ-ын мэдээлснээр давсны хэрэглээг бууруулснаар дэлхийн хэмжээнд 2.5 сая хүнийг цаг бус нас баралтаас сэргийлэх боломжтой байна. 

Манай улсын давсны арга хэмжээнд нэг төгрөг 16 мөнгө зарцуулж байгаа ба давсны хэрэглээг бууруулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлбэл ирэх 15 жилд 81 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын үр ашиг авчирна гэж ДЭМБ тооцжээ. 

Энэ онд Давс багатай бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжье арга хэмжээнд 260 ААН, байгууллага оролцсоноос дараах байгууллагууд манлайлсан байна. Үүнд, 

  1. Давс багатай хоол үйлдвэрлэгчээр Увс аймгийн дөрөвдүгээр цэцэрлэг, УБТЗ-ын Найрамдал цэцэрлэг;
  2. Давс багатай гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр Булган аймгийн Саруул нарийн боовны цех;
  3. Шилдгийн шилдэг Гран при шагналаар Орхон аймгийн  бүсийн оношилгоо, эмчилгээний төв;
  4. Арга хэмжээг дэмжигч байгууллагаар Орхон аймгийн ЗДТГ шалгарчээ.