УИХ-ын чуулганаар Б.Амарбаясгаланг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилохыг дэмжлээ. Тэрээр шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь болон тусгай шалгалтад Шүүхийн мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээгээр 66.52 оноо авсан байна. 

Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Монголын хуульчдын холбоо мэргэшил, ур чадвар, нэр хүндийн хувьд Улсын дээд шүүхийн шүүгчээр ажиллах шаардлага хангасан гэж дүгнэжээ.

Б.Амарбаясгалан товч намтар: 

  • 1981-1991 онд БГД-ийн Оросын II дунд сургууль, 
  • 1991-1995 онд МУИС-ийн хуулийн бакалавр, 
  • 1999 онд Батлах хамгаалахын их сургуулийн Хууль зүйн ухааны магистр,
  • 2013 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд доктор
  • 1995-1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан,
  • 1998-2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш,
  • 2007-2013 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд ахлах багш,
  • 2013-2017 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн сургалтын албаны дарга,
  • 2017 оноос МУИС-ийн Хууль зүйн сургуульд дэд профессороор ажиллаж байсан юм.