Sleep judge сайтын судалгаагаар дээш харж унтдаг хүмүүс хамгийн тухтай амардагийг тогтоожээ. Уг судалгаанд 18-77 насны 1021 хүн оролцсоны 54.4 хувь нь эмэгтэй, 45.6 хувь нь эрэгтэй байсан юм.

Тэдний дээш харан хөдөлгөөнгүй унтдаг хүмүүс нь хамгийн сайн унтаж байсан бол хажуу тийш болон доош харж унтдаг хүмүүс хамгийн тухгүй амардаг байжээ. Мөн бие бие рүүгээ нуруугаа харуулж унтдаг хосуудын 37 хувь нь тухгүй амардаг бол ойрхон зайтай унтдаг хосуудын 72 хувь нь тав тухтай амардаг гэнэ.

Хангалттай нойр авах нь сэтгэл санаанаас гадна өглөө сэрээд хамгийн түрүүнд толгойд төрөх бодолд нөлөөлдөг байна. Тухайлбал, сайн унтаж амраагүй хүмүүс сэрсэн даруйдаа эргээд унтах талаар боддог бол нойр нь ханасан хүмүүс ажлынхаа тухай бодож сэрдэг гэнэ.

Үүнээс эрчүүдийн 31 хувь, эмэгтэйчүүдийн 23 хувь орноосоо босохоос өмнө ажлын амжилтынхаа талаар боддог байна. Үүнээс гадна эрчүүдийн 44 хувь, эмэгтэйчүүдийн 39 хувь нь сэтгэл санаагаа засахын тулд хөгжим сонсдог гэжээ.

Мөн эмэгтэйчүүдийн 43 хувь, эрчүүдийн 34 хувь нь өглөө нойроо сэргээхийн тулд кофе уудаг бөгөөд үүнээс гадна хайртай хүнтэйгээ ярилцах, дасгал хийх, гэрийн тэжээмэл амьтантайгаа тоглох зэргээр эрч хүчээ сэргээдэг байна.

Эх сурвалж: Ladders, Pretty 52