Шотландын Эдинбург хотод болсон дуудлага худалдаагаар 60 жилийн турш дарсан Макаллан 1926 вискиг Азийн цуглуулагч 1.1 сая доллараар худалдан авжээ.

Ингэснээр энэ нь дэлхийн хамгийн үнэтэй виски болж байгаа ба өмнө нь Хонг Конгийн худалдаагаар уг виски нэг сая доллараар зарагдаж байсан юм.

Судлаачдын “Ариун ус” гэж нэрлэдэг  уг вискиг 60 жил торхонд дарж 1986 онд ердөө 24 шилээр савласан байна.

Эх сурвалж: CNN, Economic times