Үндэсний урлагийн их театрт Дэлхийд гайхагдсан Монгол үндэсний урлаг тоглолт зургадугаар сарын 20-оос хойш өдөр бүр тоглогдож байна.

Тоглолт 100 хоногийн турш үргэлжлэх ба үндэсний өв соёлыг харуулсан шилдэг, шилмэл үзүүлбэрүүд багтжээ. Үндэсний урлагийн их театр нь 2006 оноос хойш жуулчны улирлын тоглолтоо толилуулж байгаа юм. 

Сонирхуулбал, Үндэсний урлагийн их театр нь 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр 1945 онд Эстрад концертын товчоо нэртэйгээр байгуулагдсан ба 2016 онд Үндэсний урлагийн их театр болжээ. Одоогоор нийт 200 орчим уран бүтээлтэй болсон бөгөөд 1962 онд анхны бүрэн хэмжээний бие даасан тоглолтоо толилуулсан байна. 

Б.Хажидмаа