Хэрэглэгчдийг шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээр хязгааргүй хангаж байдаг техник технологи сүүлийн 10 жилд асар хурдацтай хөгжиж байна. Эдгээр технологийг санаачлагч, бүтээгч компаниуд нь бидний төсөөлж байгаагүй ертөнцийг бий болгоод зогсохгүй, хөрөнгө оруулагчдаа дэлхийн тэргүүн баячууд болгожээ.

1.APPLE (AAPL)

Сонирхолтой баримт: Уг компанийг үүсгэн байгуулагч Стив Жобс нь 30 настайдаа буюу 1985 онд ажлаасаа халагдаж байжээ.

  • Стив Жобс, Стив Возниак, Роналд Ваен нар 1976 оны дөрөвдүгээр сарын нэгэнд уг компанийг хамтран үүсгэн байгуулсан
  • Одоогийн компаний захирал: Тим Күүк
  • Ажилчдын тоо:123 мянга
  • Төв байр: Купернито-д оршдог
  • Зах зээлд 873.3 тэрбум долларын өсөлттэй
  • Сүүлийн 10 жилд 770%-ийн ашигтай ажилласан байна.

Энэхүү компани нь техникийн агуу эриний эхлэлийг тавьсан болохыг “Алтан бөмбөрцөг 2015” кино наадмын шилдэг бүтээл “Стив Жобс” хэмээх киноноос үзэж болно. Үүний гурван үүсгэн байгуулагчид нь суурин компьютерийн худалдааг амжилттай эхлүүлснээр 1970-аад онд уг компани хүчээ авч эцэст нь бүх цаг үеийн хамгийн их амжилт олж буй iPhone гар утсыг зохион бүтээжээ.

2.AMAZON (AMZN)

Сонирхолтой баримт: Amazon.com өмнө нь Cadabra.com гэж нэрлэгддэг байсан хэдий ч хуульчид үүнийг нь “cadaver” хэмээн буруу сонсоны улмаас нэрийг өөрчилжээ.

  • Жефф Безос 1994 оны долдугаар сарын таванд үүсгэн байгуулсан
  • Ажилчдын тоо:  566 мянга.
  • Төв байр: Сиатл хотод оршдог
  • Зах зээлд 719.1 тэрбумын ашигтай
  • Сүүлийн арван жилд 2020%-ийн өсөлттэй байна.

Amazon.com нь дэлхий дахины хамгийн том онлайн борлуулагч болсон. Жефф Безос нь Сиэтл рүү нүүхээсээ өмнө буюу Уолл Стрийт компаний захирал байхдаа интернет компаний гараагаа эхлүүлжээ. Үүнээс хойш уг компани нь  бидний гол хэрэглээ болсон хүнсний бүтээгдэхүүн, хиймэл оюун ухаан зэрэг олон шинэлэг үйлчилгээг нэвтрүүлжээ.

3.FACEBOOK ( FB)

Сонирхолтой баримт: Дөнгөж нэгхэн сарын дотор Харвардын оюутнуудын ихэнх хувь нь уг платформд нэгджээ.

  • Марк Зукерберг, Эдвардо Саверин, Андрей МакКолм, Дастин Московитзанд нар 2004 оны хоёрдугаар сарын дөрвөнд үүсгэн байгуулсан
  • Одоогийн захирал: Марк Зукерберг
  • Ажилчдын тоо: 25.105 гаруй
  • Төв байр: Menlo Park оршдог
  • Сүүлийн арван жилд 483%ийн өсөлттэй
  • Зах зээл дээр $520 тэрбум долларын ашигтай ажиллаж байна.

Хэрэв та Фэйсбүүкийн үүсэл гарлын тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл нийгмийн сүлжээгээр өргөн дэлгэрсэн Нийгмийн Сүлжээ /The Social Network/ гэсэн киног үзээрэй.  

4.Alphabet (GOOG)

Сонирхолтой баримт: Үүсгэн байгуулагчид нь Станфордод сурч байхдаа BACKRUB гэсэн нэртэй төсвийг гаргаж уг компанийг үүсгэн байгуулжээ.

  • Ларри Фейж, Сергей Брин нар 2015 оны 10 сарын хоёронд үүсгэн байгуулсан
  • Захирал: Ларри Фейж
  • Бүтээгдэхүүн: Төрөл бүрийн элемент
  • Төв байр: Маунтайн Вив
  • Ажилчдын тоо: 72.053
  • Зах зээлд 784.2 тэрбум долларын /буюу түүнээс дээш/ ашигтай
  • Сүүлийн арван жилд 411%-ийн өсөлттэй үйл ажиллагаагаа явуулж байна.

Ларри Фейж, Сергей Брин нар Google компаний үүсгэн байгуулагчид бөгөөд Alphabet-г үүсгэн байгуулж, Google компаний удирдлага дор хэд хэдэн охин компанийг үүсгэжээ.

5.Microsoft (MSFT)

Сонирхолтой баримт: Microsoft (NASDAQ:MSFT) нь нийтэд хэрэглэгдэж эхэлснээс хойш хувьцаагаа ес хуваасан байна.  

  • Захирал: Сатяа Наделла
  • Билл Гейтс, Паул Аллен нар 1975 оны дөрөвдүгээр сарын дөрөвний өдөр үүсгэн байгуулсан
  • Бүтээгдэхүүн: Программ хангамж, суурин компьютер, цахилгаан хэрэгслүүд
  • Төв байр: Рейдмонд хот
  • Ажилчдын тоо: 124000
  • зах зээлд 724.2 тэрбум доллар буюу түүнээс дээш
  • Жилд 41% өсөлттэй
  • Сүүлийн арван жилд 231%-ийн ашигтай ажиллаж байна.

Microsoft-ийг анх Шинэ Мексикийн Албукурку хотод 1970-аад оны дунд үед зохион бүтээсэн бөгөөд ойролцоогоор 10 жилийн дотор 61 сая долларын ашиг олсноор Билл Гейтс огцом баяжсан юм. Үүний дараагаар уг компани нь хамгийн баталгаатай техникийн нэг болсон юм.

6.TWITTER (TWTR)

Сонирхолтой баримт: Энэхүү хамгийн өргөн дэлгэрсэн нийгмийн сүлжээ нь Твиттер гэхээсээ илүү Friendstalker хэмээн яригддаг байна.

  • Жак Дорси, Ноа Гласс, Биз Стөүн, Эван Вилляамс нар 2006 оны гуравдугаар  сарын 21-нд үүсгэн байгуулсан
  • Бүтээгдэхүүн: Нийгмийн сүлжээ
  • Захирал:  Жак Дорси
  • Төв байр: Калифорни Сан-Франциско хот
  • Ажилчдын тоо: 3583
  • Жилээс жилд: 98%-ийн өсөлттэй
  • Зах зээлд 24.15 тэрбумын долларын ашигтай
  • Сүүлийн арван жилд: -28%-н ашигтай ажиллаж байна.

7.ALIBABA (BABA)

Сонирхолтой баримт: Үүсгэн байгуулагч Жек Ма нь их сургуульд таван жилийн турш Англи хэл заасан ба сард ердөө 12-15 долларын цалин авдаг байжээ.

  • Жек Ма болон Пен Лей нар 1999 оны дөрөвдүгээр сарын дөрвөнд үүсгэн байгуулсан
  • Захирал: Даниел Жан
  • Бүтээгдэхүүн: Интернет худалдаа, интернет
  • Төв байр: Ханжу хот
  • Ажилчдын тоо: 50.092
  • Зах зээлд 496 тэрбум долларын ашигтай
  • Жилээс жилд: 82%-ийн өсөлттэй
  • Сүүлийн арван жилд 108%-ийн ашигтай ажиллаж байна.

Алибаба нь “Хятадын Амазон гэж нэрлэгддэг ч үүнээс хамаагүй илүү юм. Үүсгэн байгуулагч Жек Ма нь дэлхийн хамгийн баян нэр нөлөө бүхий хүмүүсийн нэг.

8.NETFLIX (NFLX)

Сонирхолтой баримт: Netflix дээрх хамгийн өндөр түвшний ажлын байрны төлбөр нь дуудлагын төвийн байршилтай адил цагт $18 байдаг.

  • Захирал: Рийд Хастинг
  • Бүтээгдэхүүн: Энтертайнмент урсгалын систем
  • Рийд Хастинг, Марк Рандольф нар 1997 оны наймдугаар сарын 29-нд үүсгэн байгуулсан
  • Төв байр:  Калифорнийн Лос Гатос хот
  • Ажилчдын тоо: 5400
  • Зах зээлд 124.1тэрбум доллар
  • Жилээс жилд: 104%-ийн өсөлттэй
  • Сүүлийн арван жилд 6259%-ийн ашигтай ажиллаж байна.

Netflix нь шинэлэг DVD-мэйл үйлчилгээг нэвтрүүлсэн анхны компани бөгөөд онлайнаар цацаж байгаа үйлчилгээгээрээ кино болон ТВ-ийг бараг л дэлхийд давамгайлах болсноороо алдартай.

9.PAYPAL (PYPL)

Сонирхолтой баримт: Энэхүү компани нь үнэндээ 1999 оны хамгийн муу 10 бизнес санааны нэгээр тодорч байжээ.

  • Кен Ховери, Лүк Носек, Макё Левчин, Петер Тид болон Элон Маск нар 1998 оны 12 сард үүсгэн байгуулсан
  • Захирал: Даниел Шүлмэн
  • Төв байр: Калифорнийн Сан Жөүс хот
  • Ажилчдын тоо: 18.100
  • Зах зээлд: 95.6 тэрбум доллар
  • Жилээс жилд: 89%-ийн өсөлттэй
  • Сүүлийн арван жилд 129%-ийн ашигтай ажиллаж байна.

PayPal нь үүссэнээсээ хойш дөрвөн жилийн дараа буюу 2002 онд нийтэд ил гарсан бөгөөд үүнээс хойш дэлхийн топ онлайн төлбөр төлөгч төхөөрөмжийн нэг болжээ.  

10.TESLA (TSLA)

Сонирхолтой баримт: Tesla-г үүсгэн байгуулагч нь өөрийн хөрөнгөөсөө 70 сая долларын хөрөнгө оруулалт хийжээ.

  • Мартин Эберхард, Марк Тарпенин, Иан Врайт, Элон Маск, ЖБ Страбел нар 2003 оны долдугаар сарын нэгэнд үүсгэн байгуулсан
  • Төв байр: Калифорнийн Пало Алто хот
  • Ажилчдын тоо: 33.000
  • Зах зээл дээр 59.5 тэрбум долларын ашигтай
  • Жилээс жилд: 48%-ийн өсөлттэй
  • Сүүлийн арван жилд 1728%-ийн өсөлттэй ажиллаж байна.

Тэсла нь цахилгаан хөдөлгүүртэй спорт машин худалдаалж эхэлснээр дэлхийн шилдэг шинэлэг технологи үйлдвэрлэгчийн нэг болсон. Түүний модел S болон Х загвар нь 2015-2016 оны хамгийн их борлуулалттай цахилгаан машинаар шалгарсан юм.

Орчуулсан: Г.Гэрэлтуяа

Эх сурвалж: TrendingStock