Гүүглийн толгой компани болох Alphabet-ын дрон хүргэлтийн Wing компани анхны үйлчилгээгээ Австралийн Канберра хотоос эхэллээ. Уг үйлчилгээг хотын кофе шоп, эмийн сангуудтай хамтран хэрэгжүүлэх бөгөөд ажлын өдөр 7:00-20:00 цаг, амралтын өдөр 8:00-20:00 цаг хүртэл хүргэлт хийх юм.

Харин төв замын дээгүүр болон хүмүүстэй ойрхон нисэх хориотой бөгөөд үйлчлүүлэгчдэд дронтой хэрхэн харьцах талаар зөвлөмж өгөх гэнэ. Дрон хүргэлтийн үнэ 30 австрали доллараас 40 сая долларын хооронд байх ба 2030 он гэхэд нэг удаадаа дөрвөн захиалга зэрэг хүргэдэг болох юм байна.

Alphabet компаний X технологийн төслийн нэг хэсэг болох Wing нь өнгөрсөн жил албан ёсоор компани болсон бөгөөд өнгөрсөн 12-р сард Финландад туршилтын үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа мэдэгдсэн юм.

Дрон хүргэлтийн үйлчилгээг Амазон, UPS болон Израилийн Flytrex компаниуд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

Эх сурвалж: The verge, Engadget