НҮБ-ын Дэлхийн дулаарлын эсрэг засгийн газар хоорондын комисс 2030 онд дэлхийн температур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1.5 градусаар хална гэж мэдэгдлээ. Ингэснээр ган, ойн түймэр, үер, хоол хүнсний хомсдол ихсэх гэнэ.

Дэлхийн температур 2017 оноос хойш нэг градусаар дулаарсан учир Засгийн газрууд ойрын хэдэн жилд энэ талаар арга хэмжээ авах шаардлагатай байгаа юм.

Энэ талаар Мельбурний их сургуулийн лектор Эндрю Кинг, “Дэлхийн дулаарал 1.5 градусаас давбал зуны цагт хэт халалт болж далайн түвшин дээшлэн, ган гачиг болж, их хэмжээний бороо орно” гэв.

Үүний тулд 2030 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаралтын хэмжээг 2010 оныхоос 45 хувиар бууруулж 2050 он гэхэд тэг хувьд хүргэх хэрэгтэй гэнэ.

Эх сурвалж: CNN, Telegraph