Дэлхийн дулаарал өдгөө аж үйлвэржилтийн өмнөх үеэс нэг градусаар нэмэгдсэн байгаа юм. Энэ нь хэрэв хоёр градуст хүрвэл энэ зууны төгсгөл гэхэд дэлхий шатам халуун болж далайн түвшин багасах гэнэ. Ингэснээр хэдэн арван жилийн дараа байгаль өөрөө өөрийгөө сүйрүүлж эхэлнэ гэж олон улсын цаг уур судлаачид үзжээ.

Дэлхий дээрх ой мод жилд 4.5 тэрбум тонн орчим нүүрстөрөгч шингээж авдаг байна. Харин энэ нь дэлхийн дулаарлаас болж агаар мандалд буцаад тарж магадгүй гэнэ.

Олон улсын Засгийн газрууд 2015 онд дэлхийн дулаарлыг хоёр градусаас доош байлгах үүрэг хүлээсэн юм. Гэвч одоогоор авч буй нүүрстөрөгчийг бууруулах арга хэмжээ хангалтгүй байгаа гэнэ.

Энэ талаар Шведийн Стоколмын нөхөн сэргээх төвийн судлаач, профессор Йохан Рокстрём, “Бид одоохондоо дулаарлыг барьж байгаа. Гэвч дэлхийн дулаарал хоёр хэмд хүрвэл хүн төрөлхтөн байгалийн механизмыг дагахаас өөр аргагүйд хүрнэ” гэв.

Судлаачдын хэлж буйгаар 10 байгалийн систем одоогоор нүүрстөрөгч, дулаарал, Арктекийн мөс хайлж байгаа болон далайн ёроолын метаны гидрод зэргээс биднийг хамгаалж байгаа юм. Хэрэв эдгээр системийн нэг нь л агаар мандалд их хэмжээний нүүрстөрөгчийн давхар исэл дэгдээж эхэлвэл бусад нь яг ижилхэн хэмжээтэйг тараах юм байна.

Одоогийн агаарын температур өнгөрсөн 1.2 сая жилд байгаагүй халуун болсон юм. Энэ нь аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 4-5 градусаар нэмэгдсэний дараа тогтворжих магадлалтай байна. Харин Хойд туйлийн мөс хайлснаар далайн түвшин одоогоос 10-60 метрээр ихсэх бөгөөд үүнээс болж Европт амьдрах аргагүйд хүрэх гэнэ. Азаар энэ нь ойрын нэг, хоёр зуунд тохиохгүй ч нэгэнт эхэлсэн хойно нь хүн төрөлхтөн юу ч хийж чадахгүй юм.

Өдгөө Европт болж буй халалт нь дэлхийн дулаарал хоёр градусаас илүү гарна гэх баталгаа биш ч дэлхий илүү эмзэг болсны илрэл байж магадгүй аж.

Энэ талаар профессор Рокстрём, “Эдгээр халалт нь биднийг илүү болгоомжтой байхыг сануулж байна. Дэлхийн дулаарал нэг хэмд хүрэхэд ийм болж байгаа учир цаашид улам хэцүү болно гэсэн үг” гэжээ.

Хүмүүс 21-р зууны сүүлчээр дэлхий 3-4 градус дулаарна гэж боддог байсан юм. Гэвч хоёр градусаар нэмэгдсэн ч аюулд хүргэж болно гэдгийг энэхүү судалгаа баталж байна.

Хэт халалтаас сэргийлэхийн тулд байгальтай харьцах арга барилаа өөрчлөх хэрэгтэй гэнэ. Энэ талаар Данийн Копенгагены их сургуулийн судлаач Катрин Ричардсон, “Дэлхийн дулаарал болон бусад цаг уурын өөрчлөлт нь хүн төрөлхтөн байгальд олон улсын хэмжээнд нөлөөлж байгааг харуулж байна. Иймээс дэлхий нийтээр байгальтай харьцах байдлаа өөрчлөх хэрэгтэй” гэв.

Үүний тулд нүүрсний хэрэглээнээс татгалзаад зогсохгүй мод тарьж, ойгоо хамгаалан нарны туяаг бууруулах арга хэмжээ авч агаар дахь нүүрстөрөгчийг сорох машин техникээ хөгжүүлэх нь зүйтэй юм.

Эх сурвалж: BBC